Улаанбаатар дахь Русский Домд хүүхэд, насанд хүрэгчид, оюутан, сурагчид олон улсын “Ялалтын Цээж бичиг” үйл ажиллагаанд оролцжээ.
Монгол Улс энэхүү үйл ажиллагаанд хоёр дахь жилдээ оролцож, 2020 онд 123 хүн цээж бичиг бичсэн бол энэ жил 600 гаруй иргэд Улаанбаатар хот болон бусад аймгуудаас оролцжээ.
Цээж бичгийг 11 талбарт бичиж, зарим нь онлайнаар оролцсон байна. Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар уг ажиллагаанд хамтран зохион байгуулагчаар оролцож, гурван талбар нээж ажиллуулжээ.
Ялалтын цээж бичиг Монголд уламжлал болж, жил ирэх тутамд оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа аж. Энэ нь Аугаа эх орны дайны түүх үе үеийн хүмүүсийн сэтгэл зүрхэнд хадгалагдаж байгааг илэрхийлэн үнэ цэнтэй зүйл болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ болохгүй байх аа, түрэмгийллийг сурталчлаад байгаа юм биш үү
Украйны нутагт санаархаж эзлэн түрэмгийлэх дайн хийж байгааг эдгээр 600 гаруй яс горьдогсод хэрхэн тунгааж байгаа бол, өөртөө ашигтай л бол төрсөн эхээ ч зарахаас буцахгүй сэтгэхүйн боолууд.