Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мах, махан бүтээгдэхүүнд улсын хэмжээнд хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр /2022.09.07/ танилцууллаа.
Энэ үеэр МХЕГ-ын дарга Б.Баасандорж "Экспортын мах бэлтгэх үйлдвэрүүдэд шалгалт хийж, хэд хэдэн зөрчил илрүүллээ. Нийт 51 аж ахуйн нэгжээс хоёр нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байсан. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага 49 үйлдвэрт хяналт тавилаа.
Ийн шалгалт хийхэд дулааны аргаар мах бэлтгэж, экспортод гаргах эрхтэй 17 үйлдвэрээс 12-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 6000 гаруй тонн махыг өчигдрөөс Хятад руу гаргаж эхэлсэн.
Харин мах экспортлох эрхгүй байж дулааны аргаар мах бэлтгэсэн долоон үйлдвэр байна. Стандарт шаардлага хангаагүй 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан тул албадлагын арга хэмжээ авч хурааж, Зөрчлийн тухай хуулиар устгах эсэхийг шийднэ" гэлээ.
Мах экспортлох эрхтэй 12 ААН:
Мах экспортлох эрхгүй ч /эрхээ хэтрүүлсэн/мах бэлтгэсэн долоон үйлдвэр:
Сэтгэгдэл ( 0 )