БОАЖЯ-ны “Нэг цэг”-ээс өдөрт 200 гаруй хүн үйлчилгээ авдаг

2022 оны 09 сарын 07

БОАЖЯ-ны “Нэг цэг”-т өдөрт дунджаар 120, давхардсан тоогоор 200 гаруй хүн үйлчилгээ авахаар ханддаг. Иргэд, аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн албан хүсэлтүүдийг холбогдох газарт нь шилжүүлэн шийдвэрлэх, яамнаас олгогдож буй 22 төрлийн зөвшөөрлийг албажуулан олгох, тайлан, дүгнэлт албан бичгийн хариуг өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах гээд төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэхэд илүү анхаарч ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай дугаар 117 болон албаны 261966 дугаарт өдөрт 190 гаруй дуудлага хүлээн авч, иргэд аж ахуй, нэгж байгууллагаас ирүүлсэн гомдол, саналд хариу өгч ажилладаг.

Иргэд, аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн аливаа хүсэлт, саналаа холбогдох баримтай нь хавсарган албажуулан өгснөөр цахимд бүртгэгдэж шийдвэрлэх, тодорхой хариу авах боломжтой. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ яамны бүх газар, хэлтсийн дарга нарт үүрэг өгч, 7 хоног бүр тогтмол хуваариар иргэдтэй зайнаас бус биечлэн уулзаж, тэднийг сонсож, асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг даалгасан.

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт бидний эргэн тойрны үй олон асуудал  хамаардаг тул өдөр тутамдаа хэдэн арван бичиг хүлээн авдаг мэргэжилтнүүдийн ачааллыг тооцож, хуулийн хугацаандаа хянаж, судалж, нягтлах боломжийг “Нэг цэг”-ийнхэнд маань олгоорой.

Дашрамд сануулахад, хуулийн хугацаа нь яаралтай гурван хоног, судлах шаардлагатай бол 30 хүртэл хоног сунгах гэж заасан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top