"ЦАЙНЫ ЦАГААРАА" уулзалтад ШӨХТГ-ын дарга С. Мөнхчулуун оролцлоо

2022 оны 09 сарын 08

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд өнөөдөр /2022.09.08/ “ЦАЙНЫ ЦАГААРАА- ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ” болж, иргэд олон нийтийн хэрэглээний боловсролыг дээшлүүлж, хамтын хүчээр худалдаа, үйлчилгээний чанарыг сайжруулах сарын аян зарласантай холбоотой Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун оролцлоо.

Уулзалтаар 3 сая 400 мянган орон тооны бус байцаагч гэсэн уриалгыг гаргаж аян өрнүүлж байгаа тухай, залуусыг гаргасан уриалга, санаачлан хэрэгжүүлж байгаа аян, үйл ажиллагааг дэмжин Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, чөлөөт зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэдгээ илэрхийлж, тус байгууллага нь  хуулиар олгогдсон чиг үүрэг болон хэрэглэгч, аж ахуй эрхлэгчийн зүгээс гаргасан санал хүсэлт, гомдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэн ажилладаг гэх мэт олон асуудлаар  оролцогчидтой ярилцлага өрнүүлэв.

Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах: “Хэвлэлийн Хүрээлэн нь ардчиллыг бэхжүүлэх, хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангах эрхэм зорилгынхоо хүрээнд улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнуудыг оролцуулан “Зангиагүй уулзалт” зохион байгуулдаг уламжлалтай. Ийм төрлийн уулзалт нь тухайн салбарын бодлого, үйл явдал, чиг хандлагын талаар шийдвэр гаргах түвшний эх сурвалжийн тайлбар, байр суурь, үзэл бодлыг сонсож, чөлөөтэй уур амьсгалд харилцан нээлттэй яриа өрнүүлэх зорилготой юм. Өнөөдөр зөвхөн нэг сэдвээр биш олон асуудлаар мэдээлэл авах боломжоор хангасан үр дүнтэй уулзалт боллоо. Цаашид бидэнтэй хамтарч “Зангиагүй уулзалт” хэвлэлийн бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах хүсэлтэй хүмүүст нээлттэй гэдгийг онцолж байна” гэв.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун: Оюутан залуучуудтай уулзах зангиагүй уулзалтын урилгыг Хэвлэлийн Хүрээлэнгээс хүлээж аваад манай байгууллагад ирж байгаа гомдол саналын хэдэн хувийг залуучууд  гаргаж байгаа талаар шалгаж тодруулсан. Гэтэл залуучууд маань бараг гомдол, санал гаргаагүй байсан. Тиймээс Залуучууд та бүхнийг хэрэглээний боловсролоо дээшлүүлж, эрх ашгаа хамгаалж, хамтын хяналт тавихыг уриалж байна. Мөн өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа Хэвлэлийн Хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлье хэмээгээд, оюутан залуусын асуусан асуултад хариулж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Тус уулзалтыг Хэвлэлийн Хүрээлэнгээс санаачилж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хамтран зохион байгуулсан бөгөөд МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн оюутнууд, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Глобаль удирдагч их сургуулийн Хууль зүйн ангийн нийт 50 гаруй оюутан залуучууд оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top