Самуун аргыг сахлаа шувтраад л олчихдог З.Мэндсайхан

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Өнгөрсөн долоо хоног Ерөнхий сайдын халаа сэлгээний шуугианаар эхэлж, Л.Оюун-Эрдэнэ нийт сайд нарынхаа 75 хувьд давхар дээл өмсгөх үү гэсэн асуултын хариулт батлагдаж, шинэ сайд нар тангараг өргөж, үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу давхар дээлээ өмсөж, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий чиг үүргийн дөрвөн яам, чиглэлийн 12 сайд, яамгүй тав нийт 21 сайдтайгаар Засгийн газрын үйл ажиллагаа явуулахаар боллоо.

Энэ шийдвэрийн хүчинд огцорсон сайд нь дэд сайд болж, дэд сайд нь төрийн нарийн болох шиг, зарим нь бүр яам алгасч дарга болоод, зарим нь сайдын суудлаас огцорч, төрийн үйлдвэрийн дарга болгож, Улсын Их Хурал, Засгийн газрын уялдаа холбоог сайжруулах ажлаа тэд зүгээр л холио солио болгон дуусгалаа.

Холион бантангийн хамгийн тод жишээ бол ХХАХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа гаргасан шийдвэрээр 2020 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болсон З.Мэндсайхан нь энэ хугацаанд ажиллаж байсан салбараа өвдөг дээр нь сөгдүүлж, шавартай нь хутгачихаад эцэс сүүлд нь өөрөө цэвэрхэн гэгч нь мултарчихсан гэдэг. Тэр битгий хэл Уул уурхайн салбарт суудал горилон, дээгүүр доогуур их л гүйж яваа сурагтай.

ИМПОРТЫН УЛААН БУУДАЙГААР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙГ ДАМПУУРУУЛСАН З.МЭНДСАЙХАН

Манай нэг жилийн дотоодын нийт хэрэглээ 300 гаруй мянган тонн байдаг. Гэтэл З.Мэндсайхан сайд байхдаа шийдвэр гаргаж, 170 мянган тонн улаан буудайг ОХУ-аас импортолсон байна. Нийт хэрэглээний 50 хувийг гаднаас авах шийдвэр гаргасан нь  газар тариалан эрхэлдэг компаниудыг хүнд цохилтонд оруулж, дотооддоо улаан буудайгаа борлуулах боломжгүй болгожээ. Үүнээс болж банканд өдөр хүүтэй зээл авсан байсан зарим компаниуд газраа хураалгаж, зарим нь үүд, хаалгаа барьж, чадан ядан тэсч үлдсэн цөөн хэдэн компани бүтэн жил хүлээсний эцэст саяхан үндэсний баяр наадмын өмнө улаанбуудайгаа борлуулсан байна. Гэтэл сайд асан тухайн үед олон нийтэд “Монгол Улсад түүхэнд байгаагүй арвин ургацыг 2021 онд авч чадлаа” гэсэн худал мэдээллийг ард иргэдэд тарааж, хууран мэхэлсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр 2021 он хамгийн их ургац алдсан жил болсныг газар тариалан эрхлэгч нар хэлж байна. Учир нь тухайн жил хур бороо ихтэй сэрүүхэн байснаас болж ургац дулаан алдаж, ихэнх газар тариалан эрхлэгч ургацаа алдаж, алдагдалд орсон байдаг. Тариаланчдаас авдаг улаанбуудайн үнийг багаар тогтоож, чанартай сайн чанарын улаанбуудайг илүү авч байж, улсын нөөц хангагдана хэмээн мэлзэн байж өөрсдийн газар тариаланч эрхлэгчдэд тогтоосон үнийг нэг дахин нугалсан үнэ тогтоолгож, засгаас авангуутаа цаад талаасаа хэдэн жил хадгалсан будааг хямд үнээр аваад зөрүүг нь сайд асан ашиг болгоод халаасалчихдаг гэсэн мэдээлэл мэр сэр дуулддаг. Үүнийг нь ч нотлох гэсэн шиг З.Мэндсайханы оруулж ирсэн үрийн будаа нь таваарын будаанаас ч муу байсан гэх бөгөөд дээгүүр доогуур гүйн байж хүчээр улсад хүлээлгэж өгч байжээ. Үүнийг шалгаж, хүлээн авахгүй гэх тэмдэг тавьсан Мэргэжлийн хяналтын газрын ажилчдыг хүртэл шоголж байсныг мэдэх нэгэн нь мэддэг байна. 

ЯДАРСАН ИРГЭДИЙН ХООЛНЫ МӨНГИЙГ ХУМСЛАГЧ З.МЭНДСАЙХАН

Засгийн газрын шинэ томилгоо хийхтэй зэрэгцэн З.Мэндсайхан Хөдөө аж ахуйг дэмжих санд хүлээн авах улаанбуудайн үнийг дахин тогтоож,
 

  • 1-р ангиллын улаанбуудайг 1 тонн нь 1,000,000 төгрөг
  • 2-р ангиллын улаанбуудайг 1 тонн нь 970,000 төгрөг
  • 3-р ангиллын улаанбуудайг 1 тонн нь 940,000 төгрөг
  • 4-р ангиллын улаанбуудайг 1 тонн нь 880,000 төгрөгөөр байхаар тооцож, хүлээн авах шийдвэр гаргаад суудлаа өглөө.

Хөдөө аж ахуйн салбараас халаасаа зузаатгаад амжсан түүний хамгийн сүүлийн шийдвэр нь ард иргэддээ ихээхэн халгаатай шийдвэр байсан нь энэ. 

Өдрөөс өдөрт үнийн өсөлтөд туйлдаж байгаа иргэд өмнө нь 50,000 төгрөгөөр авдаг байсан зүйлээ 100,000 төгрөгөөр авч байна. Уг зүйлс дотор улаанбуудайг түүхий эд болгон хэрэглэдэг гурилан бүтээгдэхүүн хамгийн их хувийг эзэлдэг.

Урагшгүй ноён З.Мэндсайхан улаанбуудайгаар гурил хийж, гурилаар талх, боов хийж, ард иргэд хоолоо залгуулдаг гэсэн энгийн ойлголтыг хамгийн сайн мэдэх нэгэн баймаар.

САЛБАРЫН АСУУДЛАА ТООДОГГҮЙ З.МЭНДСАЙХАН

Газар тариалан гэдэг нь цаг хугацаа, цаг агаар гээд олон зүйлстэй уралдан эрхэлдэг бизнес. Ургаж байгаа тариа будааг зэрлэг ургамалд бариулахгүйгээр эрүүл чийрэг ургуулахын тулд заасан цагт ургамал хамгаалах бодис цацах, таримлын үр, бордоог хэрэглэх шаардлагатай байдаг. Учир нь тухайн үед нь тариагүйгээс шалтгаалан илүү их зардал гарах, ургацаа алдах хүртэл эрсдэл бий. Гэтэл эрхэм сайд асан гуай давагдашгүй хүчин зүйлээр шалтаглан цацах ёстой ургамал хамгаалах бодис цацаагүйгээс болж буудай тариалахад шаардлагатай орцын үнэ 100-150 хувиар нэмэгджээ. Ингэснээр 1 га газрын зардал 1,080,000-1,280,000 төгрөгийн хооронд байгааг Монголын газар тариалан эрхлэгчдийн үндэсний холбоо саяхан мэдэгдсэн. Энэ тухай салбарын сайд байсан З.Мэндсайханд хэлэхэд “Тэр чинь надад хамаагүй. Миний асуудал биш” гээд тоомжиргүй сууж байсан гэх.

60 ЖИЛД ГАРААГҮЙ ГАМШИГ НҮҮРЛЭЖ, МАЛЧДЫН ХОТЫГ ХАРЛУУЛАВ

2022 он гарсанаас хойш улсын хэмжээнд 16 аймагт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоосон. Мөн шүлхий өвчин дэгдсэн аймаг, орон нутгаас Улаанбаатар руу малын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэх эрсдэлтэй байсан учраас хорио цээр тогтоосон аймаг, сумдаас тээвэрлэлт нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг ХХАХҮ-ийн сайд асан гаргаж, үүнээс болж эрүүл малын махаа ч борлуулах боломжгүй болсон иргэд, орлогын эх үүсвэрээ алдаж, ихээхэн хохирол амссан байдаг. Улс даяар шүлхий өвчинд дарлагдаж, ийм нөхцөл байдалд хүрсэн шалтгаан нь цаг хугацаанд нь хийх ёстой байсан вакциныг Ковид-19, хил гаалийн асуудалтай холбон хийгээгүйтэй холбоотой. Гэтэл өөрсдөө “2020-2021 оны өвөлжилт хүндэрсэн, цар тахлын нөхцөл байдал, отор нүүдэл зэрэг олон шалтгаан нөлөөлж байна. Ялангуяа малчид отроор нүүдэллэж байгаа нь хүндрэлтэй байдлыг үүсгэж байгаа юм” гэсэн тайлбар өгөөд сууж байсаныг бүгд мэднэ.

Харин цаана нь хотоо харлуулж, хэдэн малаа амьдаар нь булуулсан малчид нулимсаа цалгин, цөхрөнгөө бараад л үлдсэн билээ.

300 ГАРУЙ МЯНГАН МАЛЧИН ӨРХИЙГ ОРЛОГОГҮЙ БОЛГОСОН З.МЭНДСАЙХАН

“Эмээлт”-ийн зарим махны үйлдвэрт гарсан зөрчилтэй холбоотойгоор дулааны аргаар боловсруулсан махны экспортыг он дуустал зогсоох шийдвэрийг  ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан гаргасан.

Хүнсний аюулгүй байдлыг хангаагүй, дүрэм журам зөрчсөн нь тогтоогдсон аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Гэвч Монгол Улсын эрх бүхий байгууллагуудын хяналт шалтгалтад хамрагдаж итгэмжлэл авсны үндсэн дээр импортлогч орны хяналтын байгууллагуудын магадлан итгэмжлэлд тэнцэж, экспортын эрх авсан, үйл ажиллагаа нь хэвийн яваа аж ахуйн нэгжүүдийг уг хоригт бүхэлд нь хамруулж байгаа нь үнэхээр ойлгомжгүй. Махны экспорт бол Монголын эдийн засагт бага ч гэсэн валют оруулж ирэх салбар. Тэрхүү үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэлээ амьд авч явах хийгээд  олон мянган ажлын байртай холбоотой асуудал зөвхөн “Эмээлт”-ийн хууль бус үйл ажиллагаа явуулдаг цөөн тооны аж ахуйн нэгжийн эрх ашгаас дээгүүр тавигдаж дийлэхгүй байгаа нь харамсалтай. Энэ бол ард иргэдээс нэр олох гэсэн өрөвдөлтэй арга байсан. Харамсалтай нь, энэхүү ухаангүй шийдвэрийн ард 300 гаруй мянган малчин өрх орлогогүй болж, хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрийг төлж чадахгүй байдалд хүрээд байна.

Сайн аргыг сараар бодоод олохгүй, самуун аргыг сахлаа шувтарсаар олдог гэгчээр З.Мэндсайханы балаг үүгээр хязгаарлагдахгүй гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан сайн мэднэ. Гэтэл энэ хүнд Монголын төр хариуцлага нэхэлгүйгээр албан тушаал горилж байгаа түүнийг өөр салбарт шургуулах төлөвлөгөөтэй байгаа гэх. Ханаж цадахаа мэдэхгүй залгидаг зарим нэгнээс төр хариуцлага нэхэх шаардлагатай байгааг салбарынхан төрөөс шаардаж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болорчулуун(202.126.90.128) 2022 оны 09 сарын 09

ХХААХҮЯ газрын дарга Болорчулуун, Уламбөатар нар Мэндсайханыг хорлосон үнэн юмдаа хохь нь дээ Мэндсайхан одоо Зиндаа сайтаар захиалга өгч бичүүлж байгаа хүн нь МАН дотроосоо шүү. АТГ д шалгуулаад одоо юун УИХ д Ховдоос нэр дэвших шоронгүй салвал их юм

0  |  0
Zochin(66.181.161.86) 2022 оны 09 сарын 09

Iim huniig dahij eldev yanziin sandal suudald taviad hereggui shuu ygaad buudainii uniig usguchihvuu buuhdaa uher buugaaraa buudaad yvlaa daa

0  |  0
Доржоо(59.153.87.227) 2022 оны 09 сарын 09

За ёстой худлаа пангаар хүн муулж болохгүй шүү \n

0  |  0
Тариачны найз(103.57.92.150) 2022 оны 09 сарын 09

Тэр Болорчулуун гэсэн дарга нөхөрт их юм бий гэж тариачин найз ярьдаг. Бүр барилгынхан дотор нь холилдоод үр авчирч тушаасан гээ биз дээ.

0  |  0
Тариалан (202.55.188.106) 2022 оны 09 сарын 08

Өчнөөн олон тарианланч хохирч олон газар хаалгаа барьсан нь үнэн шдээ. Оруулж ирсэн будаа нь хүртэл хог байсныг бүгд л мэдэж байгаа. Тэгсэн мөртлөө нэг л их мундаг сайдын дүр үзүүлж гэнэ. Хэдэн цүнх баригчид нь өмөөрөөд үхэх нь ээ.

0  |  0
Тариалан(202.21.109.15) 2022 оны 09 сарын 08

Буухдаа тариаланчдаас мөнгө цохьсон юм байхдаа

0  |  0
чимэддорж(124.158.69.3) 2022 оны 09 сарын 09

мэндсайхан сайдыг муулах даалгавраа асар муу биелүүллээ Тамир сэтгүүлч та.ЭНд дурдсан баримт ямарч үндэслэлгүй,компани өөрөө хийх ажлыг сайд хийх байсан мэтээр утгагүй юм бичжээ аймаар сайн сайд байсан гэж магтах үндэс бас алга гэхдээ бичсэн шүүмжлэл худлаа гэдгийг бид ХААН ажилтнууд ярьж байгаад бичлээ

0  |  3
чимэддорж(124.158.69.3) 2022 оны 09 сарын 09

мэндсайхан сайдыг муулах даалгавраа асар муу биелүүллээ Тамир сэтгүүлч та.ЭНд дурдсан баримт ямарч үндэслэлгүй,компани өөрөө хийх ажлыг сайд хийх байсан мэтээр утгагүй юм бичжээ аймаар сайн сайд байсан гэж магтах үндэс бас алга гэхдээ бичсэн шүүмжлэл худлаа гэдгийг бид ХААН ажилтнууд ярьж байгаад бичлээ

0  |  3
Zochin(66.181.161.76) 2022 оны 09 сарын 08

Iim mergejliin bus huneer ingej olon yamduudiig samruulah hereggui shuu dee

2  |  0
дорж(139.5.217.33) 2022 оны 09 сарын 08

байхад нь бичихгүй гараад явчихаар нь бичдэг. үүнд чинь ямарч ач холбогдол үнэ цэнэ алга.түй чёрт

1  |  0
bold(109.146.106.142) 2022 оны 09 сарын 09

Zahialgatai hudal medeelel l baina shuu dee\n

1  |  4
11(66.181.161.102) 2022 оны 09 сарын 09

За харин ч хамгийн сайн ажилласан сайд шүү. Маш шуурхай дайчин залуу. Д.Тамир чи хүнээ жаахан судалж байж шантаажил.

1  |  4
Зайлуулах хэрэгтэй(202.9.46.36) 2022 оны 09 сарын 09

Хогийн гар. Бямбацогтийн уяаны нохой. Сая нэгмөсөн зайлуулах бсын. Юун Эрдэнэбүрэнгийн усан цах/станцын дарга вэ муу өгөр луйварчинг, хөөж явуул

4  |  0
2(202.21.109.44) 2022 оны 09 сарын 09

zass hudlaa yriad zahialgiin

0  |  4
Top