ХАА-н биржийн үйл ажиллагааг сонгодог утгаар нь хөгжүүлнэ гэв

2022 оны 09 сарын 09

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нар "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзлаа. 
 

“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийг 2013 онд үүсгэн байгуулсан. Ингэснээр Монгол Улсад анх удаа энэ салбарын бараа, түүхий эдийн зах зээлийн харилцааг биржийн тогтолцоогоор зохицуулах боломж бүрдсэн. Үүнээс хойш 10 орчим жил өнгөрсөн ч ноос, ноолуур, тосны ургамал, ямааны завод ноос зэрэг цөөн тооны бүтээгдэхүүн дээр бирж үйл ажиллагаагаа явуулж байна. 

Сайд Х.Болорчулуун: "Сүүлийн хоёр жил бирж ашигтай ажиллаж байгаа ч үйл ажиллагааг нь эрс өөрчилж, сонгодог утгаар нь хөгжүүлэх хэрэгцээ шаардлага хэдийнэ үүсэж бий болсон. Монгол Улсад малаас гарч байгаа түүхий эд үнэгүйдэж, ямар ч хэрэгцээгүй хог хаягдал болох хэмжээнд хүрсэн. Тиймээс бодлогын хэмжээнд биржийн үйл ажиллагааг олон төрлөөр зохион байгуулж, солонгоруулан ажиллах шаардлагатай байна. Бирж сонгодог утгаараа хөгжсөнөөр дундын зуучлагч буюу ченжийн зах зээлийг хязгаарлах боломж бүрдэнэ" гэдгийг тодотголоо. Биржийн үйл ажиллагааг зохион байгуулах суурь хууль эрх зүйн орчин бүрдсэн, олон улсын блокчейн технологийг нэвтрүүлсэн тул энэ боломжоо бүрэн дайчлах, цаашид Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллаж өрсөлдөх чадвараа сайжруулах шаардлагатайг биржийн удирдлага, ажилтнуудад онцгойлон үүрэг чиглэл болгов. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(106.154.128.119) 2022 оны 09 сарын 09

hudlaa yarhaas thaachgui uls.g thag aldalgui ajil aas halaach un.dur mgl max ymar unetei medehgui nuhur yan genee zugeer hudlaa dur zorgooro muuruh shaardlaga bna mgl ardtumen ymar hunee taniulchaad unegui sain duraara ajil uguuch mgl ardtumen amdrald daraa bitgii bolj uz

0  |  0
Top