"Эрчимт эмчилгээний тулгамдсан асуудлууд" чуулган болж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 09

Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэгээс "Эрчимт эмчилгээний тулгамдсан асуудлууд" III чуулганыг хоёр өдрийн хугацаатай Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт зохион байгуулж байна. Өнөөдөр эхэлсэн тус чуулганаар "Эрчимт эмчилгээний ирээдүйн чиг хандлага", "Хүүхдэд тохиолдох үжил, үжлийн илрүүлэг", "Шингэн сэлбэлт, цус сэргэлтийн дэмжлэг: Орны дэргэдэх хяналт", "ARDS-тэй өвчтөний уушги хамгаалах амьсгал: Хувь өвчтөнд тохируулах, цусны хийн шинжилгээнд үндэслэх", "ECMO эмчилгээ: Эмчилгээний заалт, хэлбэрүүд, сувилахуйн асуудлууд", "Амьдралын эцсийн шатанд өвчтөний тусламж", "Боломжит донорын гэр бүлтэй харилцах менежмент", "Тархины үхэлтэй донорыг оношлох, баталгаажуулах", "Эрхтэн хамгаалах эмчилгээ хийх", "Донорын зөвшөөрлийн хуудас, танилцуулга" зэрэг асуудлаар мэргэшсэн эмч мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм.

Харин маргааш /2022.09.10/ "Урт хугацааны эрчимт эмчилгээ, анхаарах асуудлууд", "Дарагдлын шарх", "Эрчимт эмчилгээн дэх эмийн аюулгүй хэрэглээ", "Гамшгийн үе дэх эрчимт эмчилгээний багийн сэтгэлзүйн асуудал", "Эмнэлэг доторх яаралтай тусламжид эрчим эмчилгээний багийн оролцоо", "Эрчимт эмчилгээний өвчтөний дилери", "Эрчим эмчилгээний дараах хам шинж", "Нөхөн сэргээх эмчилгээ, хөдөлгөөн засал, өдрийн тэмдэглэл" зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top