Японы Гадаад Харилцааны яамны төрийн бус байгууллагыг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтээр “Хүүхдийг Ивээх Сан”-ийн хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн хүрээнд: Модуль-1 буюу “5 дугаар ангийн сурагчдыг бага ангиас дунд ангид дэвшин суралцахад бэлтгэх хөтөлбөр”-ийн сургагч багш нарыг бэлтгэлээ.
ЕБС-ийн бага ангийн багш нар тусгай хэрэгцээтэй суралцагчийг бага ангиас дунд анги руу дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэх, шилжилтийн төлөвлөлт боловсруулж, хэрэгжүүлэх арга зүйд суралцсан юм.
Модуль-2 буюу “Тэгш хамруулах боловсрол” дунд ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын сургагч багш нарыг бэлтгэлээ.
ЕБС-ийн дунд ангийн багш нар, сургалтын менежерүүд суралцагчийн ялгаатай байдлыг таньж мэдэх, сурах үйл явцад тохиолдох бэрхшээлүүдийг тодорхойлох, тэдний хэрэгцээнд тулгуурлан хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулах, үнэлэх арга зүйд суралцсан юм. 2022 оны есдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан энэхүү модуль сургалтад Улаанбаатар хотын 12, Өвөрхангай аймгийн 2, Ховд аймгийн 2, нийт 16 сургуулийн багш нар хамрагдлаа.
Сургалтыг БЕГ-ын ТХБХ-ийн мэргэжилтэн, МУБИС болон 63 дугаар тусгай сургуулийн багш нар удирдан явууллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Хаагуур энэ сургалт яваад өнгөрвөө