Олон улсын Ротари сангийн "Глобал Грант төсөл"-ийн санхүүжилтаар Нийслэлийн ерөнхий боловсролын 52, 71 дүгээр сургуулиуд байгалийн шинжлэх ухааны лаборатори, дугуйлантай боллоо. Ингэснээр 3-6 дугаар ангийн хүүхдүүд хими, биологи, физик, газар зүйн хичээлийг лабораторид туршилттайгаар хийж, дээрх дугуйланд хамрагдана.
Лабораторийг ашиглах гарын авлага болон дугуйлангийн хөтөлбөрийг бэлэн болгожээ. 25-30 хүртэл хүүхэд нэг удаадаа хамрагдах боломжтой юм байна.
Сэтгэгдэл ( 0 )