Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 14, аврах ажиллагааны 5 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 90 иргэний амь нас, 2,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Он гарсаар 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1313, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 149, нийт 1467 удаагийн дуудлагатай байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага 21.9%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )