Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эмчийн үзлэгт хамруулж эхэллээ

2022 оны 09 сарын 12

Хөгжлийн бэрхшээлтэйхүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах цогц арга хэмжээг ЭМЯ авч хэрэгжүүлж байна. Үүний нэг хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жил бүр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагаа юм.

Энэ хүрээнд өнгөрөгч амралтын өдөр /2022.09.10/ 100 гаруй хүүхдийг ЭХЭМҮТ-ийн мэдрэл, зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын эрхтэн судлал, удамзүй,  үе мөч судлал, харшил, өсвөр үе, хэл засал, сэргээн засах, чих хамар хоолой, мэс засал зэрэг 15 төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулав.

Шаардлагатай хүүхдүүдэд түнхний болон зүрхний хэт авиа, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн хэт авиан шинжилгээ, рентген шинжилгээг хийлээ. Энэхүү үзлэг оношилгоо үргэлжлэн хийгдэх бөгөөд жил бүр тогтмол хийгддэг байхаар төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top