Багш нарын гүйцэтгэлийг үнэлж, 10-25 хувийн нэмэгдэл олгоно

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

БШУЯ-наас ЕБС-ийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгийн талаар мэдээлэл хүргэлээ. (2022.09.12)

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Есдүгээр сарын 1-нээс багш нарын ажлыг гүйцэтгэлийг шинэ үнэлгээгээр үнэлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, багш нарын цалинг таван шатлалд аваачиж, сайн багш гүйцэтгэлээрээ хамгийн өндөр цалин авдаг болж байгаа.

Багшийг үнэлэхдээ сурагчдын сурлагын амжилтсурагчидтайгаа хамтарч ажиллаж байгаа эсэх, багш өөрийгөө хэрхэн хөгжүүлж байгаа, сургуулийн олон нийтийн үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцож байгаа зэргийг 13 үзүүлэлтээр харсан.

Монголд анх удаа 650 гаруй сургуульд багшилж буй 29 мянган багшийг гүйцэтгэлээр нь үнэллээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн 684 сургууль үйл ажиллагаа явуулдаг ч энэ удаагийн шалгалтад төрийн өмчийнх хэдий ч монгол, гадаадын хамтарсан болон консерватор, лицей, тусгай ангиллын 30 сургууль хамрагдаагүй.

Хот, хөдөөгийн сургалтын орчин өөр учраас хотын багш нарыг хотын багштай, орон нутгийн багш нарыг орон нутгийн багш нартай нь харьцуулж, үнэлсэн. Үнэлгээнд сурагчид, эцэг эхчүүд, багш, захирал, менежер зэрэг 1.3 сая хүн оролцсон.

Багш нарыг дараах зургаан түвшинд ангилсан. Үүнд:

  • Нэгдүгээр ангилал-25 хувийн нэмэгдэл /үндсэн цалин дээр нь/
  • Хоёрдугаар ангилал-20 хувийн нэмэгдэл
  • Гуравдугаар ангилал-15 хувийн нэмэгдэл
  • Дөрөвдүгээр ангилал-10 хувийн нэмэгдэл

Харин тав, зургаадугаар түвшний ангилалд багтсан багш нарын цалингаас нэг ч төгрөг хасахгүй. 

Үнэлгээний шалгалтад хангалтгүй оноо авсан багш нарт ямар нэгэн хариуцлага тооцохгүй, сургуулийн удирдлагууд багш нарыг энэ шалтгаанаар халах, солих эрхгүй. Шалгалтын оноо багшид шийтгэл хүлээлгэх, ажлаас халах шалтгаан, үндэслэл болохгүй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top