Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж байгаа “Гүний усны шумбалтын дадлага сургууль” танхимын сургалтаар эхэллээ.
Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отряд, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Орхон, Архангай, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 30 орчим алба хаагч хамрагдаж байна.
Танхим, дадлага хосолсон дадлага сургууль энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )