Газар олголтын явцад шалгалт хийж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

МХЕГ-ын даргын баталсан 01/96 дугаар удирдамжийн дагуу аймаг, нийслэлийн хэмжээнд газар олголтын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.

Өнгөрсөн долоодугаар сараас эхлүүлсэн тус шалгалтын явц, үр дүнгийн талаар орон нутгийн Байгаль орчин, газрын харилцаа, геодези, зураг зүйн улсын /ахлах/ байцаагчидтай харилцан мэдээлэл солилцох, зөвлөгөө, зөвлөмж өгөх ажлыг МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газраас зохион байгууллаа.

Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад:

 

  • Ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд шинээр газар олгосон,

 

  • Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ойн сан бүхий газрын хамгаалалтын зурваст төлөвлөсөн,

 

  • Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хамгаалалт хангалтгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрч, шалгалт үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top