Бүтээгдэхүүнээ зах зээлд худалдан борлуулах гэж буй аж ахуйн нэгж, иргэдийн анхааралд:
- Өөрийн эзэмшил, өмчлөлийн талбайд ургуулсан ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүнээ зах зээлд худалдан борлуулахдаа цахим гарал үүслийн гэрчилгээ заавал авах;
- Стандартын шаардлага хангасан агуулахаас зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж зориулалтын газар худалдаалах;
- Жин, пүүгээ баталгаажуулсан байх, хураалт, боловсруулалтыг хийж буй тоног төхөөрөмжийг байнга ариутгах;
- Түүхий эд бүтээгдэхүүнийг хүнсний аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан сав, баглаа боодолд савлаж зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэхэд анхаарах;
Худалдан авагч нь:
- Гарал үүсэл тодорхой чанар аюулгүй байдлын шаардлага хангасан тухай лабораторийн шинжилгээний дүнтэй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ худалдан авах;
- Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдан авахад гадаад үзэмж чухал бишийг анхаарах,
- Наранд хэт халсан, хадгалалтын горим алдагдсан, ил задгай нөхцөлд худалдаалж буй бүтээгдэхүүн худалдан авахаас зайлсхийх;
- Аль болох гарал үүслийн бичгийг анхаарч задгай талбайд тариалсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдан авах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл: байгалийн хөрс, ус, агаар маш чухал бөгөөд экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж үзэх нь зүйтэй.
- Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ нь төрөл зүйл, сортын онцлогоос хамаарч шинж чанар нь өөр өөр байдаг. Тухайлбал өргөст хэмхэнд олон янзын сорт байдаг бөгөөд хэлбэр хэмжээ, амт өөр өөр байдаг.
- Тарвас сортын онцлогоос хамааран том, жижиг, өнгөөрөө өөр байдаг. Тарвасыг сонгохдоо хэт том, хэт жижиг тарвас сонгохгүй байх;
- Зүсэлт, хагарал байгаа эсэхийг сайтар шалгах. Учир нь түүнд нян бактери үржих боломжтой.
- Судал боловсорсон тарвас хар ногоон цайвар ногоон судалтай байдаг ч сортоосоо хамаарч судалгүй байж болно.
- Толбо 5-10 см байх ба түүнээс бага байвал хөрс нь хуурай байсныг харуулна. Ийм тарваст чийг дутагдаж амтгүй байдаг.
- Хэтэрхий том бол нар багатай, чийг ихтэй байсныг харуулах ба амттай байдаг.
- Толбо нь шар биш цагаан байвал гүйцэд боловсроогүйг харуулна.
- Ил задгай, зам дагуу худалдан борлуулж буй тарвасыг худалдан авахгүй байх;
- Хэт улайсан улаан лооль /помидор/ худалдан авахгүй байх;
Сэтгэгдэл ( 0 )