Чингэлтэй дүүргийн зүрх ууланд цаг уурын радарын систем ажиллана

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 13

ЦУОШГ-аас цаг уурын радарын систем худалдаж авах, суурилуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд дээрх ажилд “Глобал телеком” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байна.

 “Глобал телеком” ХХК болон БНХАУ-ын радарын мэргэжилтэн нар ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшинтэй уулзаж ажлын явцын талаар танилцууллаа.

Тус радарын систем нь X-долгионы давтамжтай хос туйлт допплерын радарын систем байх юм. Мөн 240 км-т ажиглалт хийх чадалтай бөгөөд Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд байгуулах бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 1-ний дотор суурилуулж хүлээлгэн өгөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top