Сар хүрэхгүй хугацааны дараа галлагааны улирал эхлэх гэж байна. Өнгөрсөн жилийн тухайд борлуулалтын цэг дутмаг байснаас үүдэж түлшний хомсдол үүссэн. Харин энэ жил 100 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн ба 650 цэгээр дамжуулан борлуулах аж.
2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийн удирдамжийн дагуу “Сайжруулсан шахмал түлш нөөцлөх, агуулах, сонгон шалгаруулах Ажлын хэсэг” байгуулан нийслэлийн хэмжээнд 100 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байгаа юм. Энэ жилийн хувьд 31 тээврийн компанитай гэрээ байгуулж, 392,100 тонн сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэсэн байна. 2020 онд 22 тээврийн компани, 2021 онд 35 тээврийн компанийг сонгон шалгаруулсан бол энэ онд 31 тээврийн компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан байна.
2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн агаарын чанарын бүсэд сайжруулсан түлшний 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Есдүгээр сарын 15-аас эхлэн шаардлага хангасан борлуулалтын цэгүүдийг ажиллуулж эхлүүлэхээр бэлтгэл хангаад байна. Энэ жилээс агаарын чанарын бүсэд Налайх дүүрэг орж байгаа бөгөөд тус дүүргийн 7691 өрхөд угаарын хий мэдрэгч өгнө
Сэтгэгдэл ( 0 )