Хийдэд шавилж буй иргэдийн боловсролын асуудлаар уулзалт хийлээ

2022 оны 09 сарын 14

Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд Монголын Бурхан Шашинтны Төвийн удирдлагуудтай хилийн чанадад болон үндэсний түвшинд хийдэд шавилж буй лам нарын сурах эрх, тэдний боловсрол эзэмших хэрэгцээ, өнөөгийн байдлын талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд тус хийдийн сургалтын зарим анги танхим, Дашчоймпэл дацан, 112 дугаар сургуулийн  хичээлийн байраар орж, сургалтын орчин нөхцөлтэй танилцав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top