Цагдаагийн албан хаагчдад Монголд үйлдвэрлэсэн хамгаалалтын шил бэлэглэлээ

2022 оны 09 сарын 14

"Хэрлэн байдраг" ХХК-аас Нийслэлийн цагдаагийн албан хаагчдад 510 ширхэг хамгаалалтын шилийг хамтын ажиллагааны хүрээнд бэлэглэж, амжилт хүслээ.

Эдгээр хамгаалалтын шил нь Монголд үйлдвэрлэсэн бөгөөд хагарахгүй, цантахгүй материалаар хийгдсэн онцлогтой байна.

Энэхүү хамгаалалтын шилийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа шөнийн эргүүлийн болон, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн замын цагдаа, хэв журмын цагдаагийн албан хаагчдад хүлээлгэн өгнө хэмээн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд мэдэгдэв.

Дээрх байгууллага нь урьд нь онцгой байдлын албан хаагчдад мөн хамгаалалтын шил хандивлаж байжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Damn(66.181.161.119) 2022 оны 12 сарын 27

Чи юү хийж бүтээчихээд ингэж хуцаж байдаг юм.

0  |  0
Ганаа(103.57.93.92) 2022 оны 09 сарын 17

Манай Энхбат ах ажилсаг мундаг хүн шүү. Баяр хүргэе\n

1  |  0
Damn(172.58.140.119) 2022 оны 09 сарын 17

Hujaa l bna shdee shil ogj bgan n. Neg turuliin avilgal shuu dee. Ingej oorsdiinhoo business iudiig turiin tsagdaagaar hamgaaluuldag iym.

1  |  2
Top