"Хөгжлийн банк"-наас өнөөдөр /2022.09.15/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул "Бид хэдхэн хоногийн өмнө томоохон зээлийн асуудлыг шийдвэрлэлээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 634.6 тэрбум төгрөгт хүрээд байна. Үүнээс 86.6 тэрбум төгрөгийн үл хөдлөхийн хөрөнгө байна. Бусад нь мөнгөн хөрөнгөөр байршиж байна. Бүрэн төлөгдөж дууссан 11 зээл байна. Харин үл хөдлөх хөрөнгө дээрээ Капитал банк, Монгол мах экспо гэх хоёр зээлдэгчийн чанаргүй зээлийг үл хөдлөх хөрөнгөөр барагдуулж дууслаа. "Капитал" банк 54.4 тэрбум төгрөгийн өртэй байсан, барагдуулж дууслаа" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
Urtguurn bish zah zeeliin unelgeegeer gej baahan mungu tsavchidag arga bnldaa