“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХХААХҮ-ийн сайдын 2022 оны А/275 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хурал болов.
Хуралд ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбат, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч Ч.Тунгалаг болон холбогдох газар, хэлтсийн дарга, үйлдвэрийн захирал, мэргэжилтнүүд оролцлоо.
Хурлаар мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хэрэглэх вакцины хангамж, хүртээмж, хэрэглээнд хяналт тавих, дотоодод вакцины үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр санал солилцож, холбогдох шийдвэрүүдийг гаргав.
Сэтгэгдэл ( 1 )
Унгарын хөнгөлөлттэй зээлээр биокомбинатыг сэргээн засварлах төсөл яасан бэ үхэрнүүдээ. Энэ чинь хамгиын чухал ач холбогдолтой төсөл шүү дээ үхэрнүүдээ.