"Чингис хаан" музейн нээлтийн бэлтгэл ажилтай танилцлаа

2022 оны 09 сарын 17

Соёлын сайд Ч.Номин “Чингис хаан” хаад язгууртны музейд ажиллаж удахгүй болох нээлтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Тус музейн барилга нь Ази тивдээ музейн зай талбайгаараа эхний тавд орох юм.

Анхны төрт улс Хүннү түүний залгамж Чингис хааны байгуулсан Их эзэнт гүрнээс ХХ зууны эхэн үеийн Монголын үе үеийн хаад, язгууртнуудын амьдрал, тэднээс үлдсэн өвийг иж бүрэн цогцоор нь тусган харуулах юм.

Өнөөдрийн байдлаар нийт 12.5 мянга орчим биет үзмэр, эд өлгийн зүйлийг дотоодын музей, номын сан, архив, их дээд сургууль, Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэн зэрэг байгууллагаас шилжүүлэн авснаас гадна гадаадын 10 гаруй улсаас Монголын хаад язгууртны түүхэнд холбогдох үнэт ач холбогдолтой үзмэрүүдийн хуулбарыг хүлээн авч үзүүллэгийн танхимд дэглэж байрлуулаад байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.47.57) 2022 оны 09 сарын 18

Их хааны музей оюуны өмчийн ”хулгайч” захиралтай байвал муу ёр болно....монголчууд ёс зүй бэлгэдлийг эрхэмлэдэг...

0  |  0
zochin(66.181.161.82) 2022 оны 09 сарын 17

Зураач, уран барималч, дархчууд гээд уран бүтээлчдэд зориулсан үзэсгэлэн зохион байгуулах газрууд маш үнэтэй бөгөөд олдоц ховор байдаг. Тиймээс ийм том барилгад уран бүтээлчдийг дэмжсэн үзэсгэлэнгийн 2-3 танхим, талбайг гаргаж өгмөөр байна. Ингэж сонирхол татсан үзэсгэлэнгүүдийг тогтмол хугацаанд зохион байгуулах ажлыг хийж ийм том музейг үзэгчдээр дүүрэн байлгах, үр ашигтай ашиглах талын юм бодолцмоор байна. Зундаа ирдэг жуулчдад зориулж хоосон том том залнуудад хэдхэн жижиг үзмэрүүдээс илүү уран бүтээлчдийнхээ бүтээл туурвилийг дэмжсэн өгөөжтэй үйл ажиллагааг зохион байгуулмаар байна.

0  |  0
zochin(106.154.128.62) 2022 оны 09 сарын 17

hen ene navachgar avgai ethgiinhee tarsan tums mun ene dend taraaj hahuul ugj ajil aa hii geed zuteg deg avgai uls.n ajil shudraga hiih uu huurhii dagaj navasganj bga nuhud min e yum iig yaj medeh uu ug uildel iig bichej av todorhoi barimt bolhoor zurga sain av amind ulzii shu naad navgar avgain etheg end tend hahuul uguj ajil amral aa arai gej avj yavj naad navachgar avgaig udii bolgoson navachgar ohin yadarsan ardtumen nii tuluu ajil chadah uu ⁉️

0  |  0
Top