Өнөөдөр "Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр"

2022 оны 09 сарын 17

Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санаачилгаар "Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр"-ийн хүрээнд өнөөдөр /2022.09.17/ нийслэлийн БЗД-ийн 29-р хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн рашаан, Сэлбэ голын эрэг дагуух нийт 5км газрын ойр орчмыг цэвэрлэж байна.

Энэхүү үйл ажиллагааг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санаачилгаар Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Каритас Чех Репаблик ОУБ, Төвшин Сайхан Мөнх ТББ, Өнгө Нэм ТББ, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Туул Голын Сав Газрын Захиргаа, Clean up болон 3R4UB төслийн баг хамтран зохион байгуулж байна.

Уг арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ хогоо хаядаггүй, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхэд хүүхэд залуусын нөлөөлөл, оролцоо хамгийн чухал гэдгийг онцлоод, хог хаяад цэвэрлэдэг биш хогоо ангилан ялгаад, эдийн засгийн эргэлтэд оруулдаг байхыг уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top