СЭДЭВ I Амин хувиасаа илүү ард түмэн, улсаа бодоцгооё

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн чадамж, улс эх орныхоо хэтийг харсан ч бид бүхэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, V цахилгаан станц, Эгийн гол, Тавантолгой гээд барьж байгуулж болохуйц бүхий л төрлийн цахилгаан станцуудаа барих хэрэгтэй. Ингэхдээ янз бүрийн эсэргүүцэлд ач холбогдол өгөөд байвал өмнөх жилүүдийнх шиг цаашид гацсаар байх нь. Бараг гацаагаад байх хүсэл сонирхолтой хэсэг бүлэг нөхөд байгаад байна уу даа гэсэн бодол төртөл энэ хэдэн цахилгаан станцын төслийг эсэргүүцэх юм.

Бид өнөөдөр найдвартай эрчим хүчгүйгээсээ болоод ган, зэсээ хайлуулж чадахгүй байна. Хайлуулж чадахгүй учраас дандаа түүхий эдээ гадагш нь зөөж, буцаагаад эцсийн бүтээгдэхүүн худалдаж авсаар байна шүү дээ.

Анх Говь-Алтай аймагт Тайширын Усан цахилгаан станц баригдах үед “Дуунд мөнхөрсөн Завхан гол тасарна, хэзээ ч далан дүүрч цахилгаан үйлдвэрлэхгүй” гэдэг байв. Гэтэл одоо Гэгээн нэртэй 17 километр урт, 3.5 километр өргөн хиймэл нуур тогтож, сугас хадран загас үржиж, нүүдлийн шувууд ирдэг болсоноор манай орны хамгийн залуу нуураар бүртгэгдлээ. Алтай хот Гэгээн нуураас хоолой татан ундны усаа шийдэж байгаа тухай ч мэдээлэл гарч байлаа.

Даанч одоог болтол баруун таван аймгийн нийт цахилгааныхаа 74 хувийг ОХУ-аас хаана ч байхгүй өндөр өртөгтэй худалдан авах хүсэл сонирхолтой олныг оройлон дуудагч, сэнхрүүлэгчид байгаад гайхаад баршгүй. Уг нь ийм цагт амин хувийн өнөө маргаашаа бус ард түмэн, улс орныхоо ирээдүйг бодож, стратегийн чухал төслүүд дээрээ нэг санаа зорилготой байх хэрэгтэй биш гэж үү.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(103.161.242.165) 2022 оны 09 сарын 20

Та бүхэн Тайширын усан санг очиж үзээрэй. Хуучин хуурай сайр байсан газар одоо бол байгал ан амьтан,шувуу жиргэж ганганасан сайхан нуур тогтсон байгаа..

1  |  0
Тони(139.5.216.239) 2022 оны 09 сарын 20

Нээг том сэдэв дотор нь хов хоосон

0  |  0
Top