Алба хаагчид 21 иргэний амь насыг авран хамгаалжээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 25, аврах ажиллагааны 1 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 21 иргэний эрүүл мэнд, амь нас, 730 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Он гарсаар 2022 оны есдүгээрдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1338, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 150, нийт 1493 удаагийн дуудлагатай байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага 21.6%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top