Энэ сарын 25-нд автомашингүй өдөр болно

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Есдүгээр сарын 25-нд "Автомашингүй өдөр" тохиох юм. Энэ өдөр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх хэсэг 07:00-17:00 цагийн хугацаанд автомашингүй бүс болдог ба олон улсын марафон гүйлт болдог уламжлалтай. Мөн уламжлалт ёсоор "Улаанбаатар марафон" зохион байгуулагдаж, нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт ордог билээ. 

2022 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 19-НӨӨС 9 ДҮГЭЭР САРЫН 26-НЫГ ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

/21-нд нутгийн төв хэсгээр хур тунадас орж, 21-23-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна/

Хур тунадас: 19-нд говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 21, 25-нд зарим газраар, 22-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхэн болон дунд үеэр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх бол 21, 25-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top