Газар тариалангийн хүний нөөцийн асуудлаар зөвлөлдөж байна

2022 оны 09 сарын 21

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, “Герман-Монголын “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” арга хэмжээний нэг болох “Газар тариалангийн салбарын боловсрол, экстейншн, боловсон хүчин” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. 

Уулзалтад 21 аймгийн агрономчид, Хөдөө аж ахуй их сургууль, Монголын үндэсний тариаланчдын холбоо, Ургамал газар тариалангийн хүрээлэн зэрэг байгууллага оролцож байна. Уулзалтаас газар тариалангийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, бэхжүүлэх замаар хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах зорилготой бодлогын түвшний зөвлөмж гаргах юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Юра(202.126.93.61) 2022 оны 09 сарын 21

газар тариалангийн ажлын голыг нугалдаг хүмүүс нь нөгөө мэргэжлийн сургууль төгсөгчид байдаг гэдгийг дээр дооргүй мартах юмдаа. Тэрэг, техник нийлүүлэх тоог хэмжээг нь заагаад байх мөртлөө түүнийг ажиллуулах хүн нь хаана байна. хүнсний ногоогоор өөрсдийгөө хангах юм ярих мөртлөө ургуулдаг, торддог, хураадаг, арчилдаг мэргэжлийн ажилтан хаана байна вэ, ХААН мэргэжлийн төрөлжсөн сургуулийг сэргээж, дэмжих замаар хүнээ эхэлж бэлтгэхийг бопооч

0  |  0
Top