Ковид-19 халдвар томуугийн шинжтэй адил байгаад эмч нар зовниж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

“Томуу, томуу төст өвчин, шинэ коронавируст халдварын дэгдэлтийн үед хүүхэд, нярайд үзүүлэх тусламжийг сайжруулах” сэдэвт сургалт боллоо. 

Томуу, томуу төст өвчнүүд богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, хүндрэл, эндэгдэлд хүргэдэг өвчин юм.

Дэлхий нийтэд жил бүр томуугийн хүндрэлийн 3-5 сая тохиолдол бүртгэгдэж, 290 000-650 000 хүн нас бардаг. Манай улсад томуугийн дэгдэлт ихэвчлэн жил бүрийн аравдугаар сараас эхэлж, 11 сараас ихсэж дөрөвдүгээр сараас багасдаг. Жил бүр 20 000 орчим хүүхэд томуугийн хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг ба 0-2 насны хүүхдийн дунд томуугийн хүндрэлийн эрсдэл хамгийн өндөр байдаг аж.

Сүүлийн 2-3 жилд коронавируст цар тахал улирлын томуугийн дэгдэлттэй давхцаж байна.

Нөгөө талаар шинэ коронавируст халдвар болон томуу, томуу төст өвчний илрэх шинжүүд адил төстэй учраас тохиолдлын тодорхойлолтын дагуу илрүүлэх, эрэмбэлэн ангилж яаралтай тусламж үзүүлэх, ялган оношлох, яаралтай тусламж үзүүлэх нь нэн тэргүүний зорилт болоод байгаа тул эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт арга хэмжээ 2022.09-20-21-нд ЭНЭҮТ-д зохион байгуулагдаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үхэрүүд.(82.101.211.235) 2022 оны 09 сарын 22

Зайлаа , одоо болно , коронотойгоо зайл

0  |  0
Top