Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар дэлхийн жишигт нийцсэн боловсролын арга зүйг танхим болон цахим сургалт хосолсон сургалтын орчинд бүрдүүлэх ажлын хүрээнд “Санко Маркетинг Монголиа” ХХК-тай хамтран орон нутгийн хөрөнгө оруулалтаар 35-р сургуулийн нэг ангийг “Digital Classroom”-ийг тохижуулсан.
Энэхүү ангийг албан ёсоор хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд дүүргийн Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч М.Алтангэрэл болон холбогдох хэлтсийн дарга нар 35-р сургуулийн удирдлага оролцов.
“Digital Classroom” анги нь эргономик тавилга, ухаалаг тоног төхөөрөмж, сургалтын Bytello цогц программ хангамж бүхий орчин үеийн интерьер дизайнтай хослуулсан шинэ цаг үеийн боловсролын арга зүйд нийцсэн багш сурагчдийн харилцан интерактив ажиллагаа, зайны сургалт хийх нөхцлийг бүрдүүлж, интернет орчинд дэлхийн боловсролыг хот болон орон нутгийн сурагчдад тэгш бөгөөд хүртээмжтэй хүргэх, хичээлийн хоцрогдлыг арилгах бүрэн боломжийг бүрдүүлж байгаараа онцлог юм.
"Digital Classroom" шийдэл нь:
Сэтгэгдэл ( 0 )