Хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар шарил хадгалах газар хотын төвд байгаа нь түгжрэлд нөлөөлдөг гэх утгатай зүйл хэлээд сошиал ертөнцөд чихээ мушгиулав. Монголчууд өөд бологсдод хүндэтгэлтэй ханддаг, цаг нар, чиг зүгээс эхлээд нарийн дэг жаягийг дагаж мөрдөж ирсэн учраас насан хутгийг олсон хүмүүсийг түгжрэлд буруутгалаа гэдэг өнцгөөс дургүйцлээ илэрхийлсэн нь тэр.
Гэхдээ сайдын үгийг буруутгах бус бас ч бодууштай юм. Хотын төвд байх Улсын I төв эмнэлэг болон Шүүх эмнэлгийн шарил хадгалах газрын эргэн тойронд долоо хоногийн даваа, лхагва, баасан гаригийн өглөө ёс юм шиг хэт түгжрэл үүсдэг. Өөрөөр хэлбэл, нам гацдаг. Бусад үед арай гайгүй байдгийг замын хөдөлгөөнд оролцож буй хүн болгон хэлдэг. Гэвч хэн ч тэр асуудлыг хөнддөггүй.
Тиймээс аль ч нам засагласан, Хотын даргаар ямар ч хүн тавигдсан тэр талаар ярьдаггүй, нөхцөл байдал бахь байдгаараа явж ирсэн. Анх удаа ам нээж, ад болсон хүн нь Ж.Сүхбаатар байх. Гэхдээ түүнд бас алдаа байна. Олон нийтэд эмзэг тусах ийм асуудлыг пал цүл хийтэл шууд хэлж, өөр дээрээ гал дуудаж л байдаг.
Зүй нь ажлын алба байгуулаад юм уу, Нийслэлийн Засаг дарга, Тээврийн цагдаагийн алба, улсын томоохон эмнэлгүүд, буяны байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан шийдвэр дээр үндэслэн мэдэгдэл, мэдээлэл хийж болно шүү дээ. Энэ далимд шарил хадгалах газрууд, түүний стандарт шаардлага хангаж буй эсэх, буяны үйл ажиллагаа явуулаад байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй байгууллагуудыг ч цэгцлэх асуудлыг сөхөж бас болмоор.
Бүр цаашилбал, оршуулгын газруудаар хүрээлүүлсэн нийслэлийн ирээдүй, ихэнх нь хаагдаж байгаа “Чимээгүй хот”, мөн хүн тавих газрын нөөцгүй болж байгаа гэхчлэн олон асуудлыг ч ярих цаг нь болсон. Зарим хүний хэлээд байгаа шиг Ж.Сүхбаатар зөвхөн замын түгжрэлийн асуудлыг хариуцсан бус утаа, агаар, хөрсний бохирдол, хүн амын төвлөрөл гээд хотын бүх бэрхшээл түүний эрхэлсэн асуудалд багтаж буй. Нэг үг хэлчихээд, хүмүүс шүүмжлэхээр больчих бус уламжлал, шинэчлэлээ хослуулж орчин цагт яаралтай шийдэх асуудал нийслэлд мөн ч олон байна даа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nNA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст б
Талбайн хойно 76, урд нь шүүх эмнэлгийн морг л байх ёстой биз дээ.
үнэн зүйл ярьсан шүү
Шарил хадгалах газрыг хотын төвд биш хотоос бүр зайдуу Налайх, Төв аймгийн нутагт шинээр хийвэл түгжрэл буурна. Энэ бол үнэн шүү. Бас л зөв асуудал хөндсөн. Эмзэглэх явдалгүй.\n\n