Cүхбаатар дүүргийн Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, дадлага хоёр өдөр үргэлжиллээ. Энэ хүрээнд өнөөдөр “Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах үзүүлэх сургууль”, “Барилга байгууламжаас иргэдийг аюулгүй байр, түр талбайд байршуулах”, “Түр хорогдох жишиг байршилтай танилцах”, ”Үерийн аюулын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний дадлага, үзүүлэх сургууль”-уудыг хийлээ.
“Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах үзүүлэх сургууль”-ийг Сүхбаатар дүүргийн зургаадугаар дугаар хороонд байрлах Новотел зочид буудалд зохион байгуулж, анх удаа өндөр барилгаас нисдэг тэргээр аврах ажиллагааг зохион байгуулснаараа онцлог байлаа.
Сургууль дадлагад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Аврах анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, дүүргийн Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын бүрэлдэхүүн оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )