Энэ жил автомашингүй өдрийг “Эрсдэлгүй - эрүүл орчныг хамтдаа” уриатайгаар есдүгээр сарын 25-ны ням гаригт зохион байгуулна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын төв хэсгийн зам, томоохон зах, худалдааны төвийг 07.00-18.00 цагийн хооронд түр хугацаагаар хаах юм.
Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбайд иргэдэд зориулсан урлаг, спортын арга хэмжээнүүд, сонгодог дуурийн тоглолт болохоос гадна нийслэлийн нийгмийн салбарын үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгүүд зохион байгуулагдах юм. Мөн дүүргүүд төв талбайд асар засаж, хөтөлбөртэй арга хэмжээг зохион байгуулна.
Энэ үеэр Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүрэгт орших дараах 19 томоохон зах, худалдааны төв болон Зуун айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амрахаар байна. Мөн нийтийн тээврийн 39 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно.
Сэтгэгдэл ( 1 )
Umar zoblontoi umbe bolildo