АВТОМАШИНГҮЙ ӨДӨР I Хаасан зам болон нийтийн тээврийн маршрут

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 09 сарын 25

Өнөөдөр тохиож буй “Автомашингүй өдөр-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд томоохон зах, худалдааны төвийг 07.00-18.00 цагийн хооронд түр хугацаагаар хааж байна. 

Автомашингүй өдрийн хүрээнд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно.

Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний  Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлаад байна. 

Тиймээс эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 324 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулжээ. 

Их тойруугаар явах автобусны чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС автобусны зогсоол, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, “Миний” дэлгүүрийн автобусны зогсоолоор үйлчлүүлэх боломжтой. Харин босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автобусны зогсоол, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоол, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг зогсоолоор бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.9.90.100) 2022 оны 09 сарын 26

Зөвхөн автобусаар үйлчлэх 1 долоо хоногийн аян зохион байгуулаад төв замаараа автобуснаас өөр унаа явуулахгүй болгож туршиж үзэх хэрэгтэй.

0  |  0
Top