ДАШТ-д оролцох баг тамирчид Узбeкстан улсыг зорилоо

2022 оны 09 сарын 26

Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчид өнөөдөр Бүгд найрамдах Узбeкстан улсыг зорилоо.

Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн 4 төрлөөр есдүгээр сарын 29-өөс ирэх аравдугаар сарын 05-ны өдрүүдэд Самарканд хотноо болж, аваргуудаа шалгаруулна.

Шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын  хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, төлөөлөгчөөр НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, ерөнхий дасгалжуулагчаар бэлтгэл хурандаа Г.Баттөгс, ахлах дасгалжуулагчаар бэлтгэл дэд хурандаа Г.Батболд, дасгалжуулагчаар  Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын албаны гал унтраах ажлын удирдагч У.Ууганбаатар нар ажиллаж байна.

Тамирчдын бүрэлдэхүүнд НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г.Цогбаяр, мөн ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Буянбат, Хөвсгөл аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Х.Чүлтэм, Булган аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, мөн ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Мөнхбаяр, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч Н.Баттулга, Дархан-Уул аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч С.Төрбат, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын албаны Зүүнхараа гал унтраах хэсгийн гал сөнөөгч Л.Бат-Өлзий, ДХИС-ийн Онцгой байдлын суругулийн сонсогч Д.Раднаабазар нар багтаж байгаа юм.

Турк улсын Измир хотноо 2017 онд зохион байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөлт спортын 13 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Байлдааны тархалт”-ын төрөлд шигшээ багийн тамирчид 27:08 секундын амжилтаар хүрэл медаль хүртэж байсан түүхтэй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top