Дарханы замд өөд болоочдын ар гэрт тэтгэмж олгох хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

Дуусаж өгдөггүй Дарханы зам дээр дахиад хүний амь эрсэдсэн байна. Өнгөрсөн хугацаанд хэдэн ч хүн эндэж, хэчнээн хүн эд хөрөнгөөрөө хохироод үлдсэнийг тооцох аргагүй. Ёстой л нөгөө нэг хүн нас барвал харамсалтай мэдээ, олон хүн нас барвал статистик болдог гээчийг Дарханы зам дээрээс харж болно. Нийтдээ 5-6 сайдын нүүр үзэж байгаа тус замын хоёр урсгалтай нэг эгнээг нь энэ жилдээ багтааж нээнэ гэдгийг салбарын сайд нь хэлсэн. Гэхдээ ингэж хэлсэн анхны сайд нь тэр биш.

Ажлаа аваад 20 хоноход 20 километр зам тавьсан гэсэн гарчигтай мэдээлэл хэвлэл мэдээллээр явсныг та бүхэн уншсан л байлгүй. Тэгсэн хэрнээ хэдэн хүн нас барсан, яагаад нас бараад байна гэдэг талаар ярьдаг, хэлдэг, сануулдаг хүн өнөөдөр алга. Монголчуудын амь нас энэ зам дээр сүйдсээр байхад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ асуудлаар хуралдсангүй. Үгүй ядахдаа, Хүний эрхийн үндэсний комисс ч ган хийж ганц дуугарсангүй. 

Мэдээж манайханы амин хувиа бодсон, адгуу яаруу, алиа салан зан ч бусдын амь насыг аюулд түлхэж байгаа нь нууц биш. Гэвч зураг төслийнхөө дагуу дөрвөн эгнээ, хоёр урсгалтай замаа өчнөөн жилийн өмнө тавьчихсан бол адаглаад л гүйцэт түрүүлэхээс үүдэлтэй осол аваарын тоо тэр хэрээрээ буурч таарна. Тиймээс монголчуудын амь насыг авч одсоор байгаа Дарханы замын талаар төр засгийн хэмжээнд авч үзэж, шалтгааныг нь олж тогтоон, ар гэрийнхэнд нь тэтгэмж өгөх хэрэгтэй.

Хууль, шүүхтэй, тэр нь шударгаар хэрэгждэг орон бол өдийд Засгийн газар нь шүүх дээр ялагдаад, ар гэрийнхэнд нь тусламж дэмжлэг өгөхөөр болчихсон байгаа. Харамсалтай нь манайд хууль, шүүх нь хүний хүслийн дор байдаг шүү дээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха (66.181.160.9) 2022 оны 09 сарын 27

Битгий балайр лалрын согтуу жолооч ухаантай малнуудаас бүх юм болдог

0  |  0
Hu(66.181.160.107) 2022 оны 09 сарын 27

Eliirch balair\n

1  |  0
Зоч(66.181.190.32) 2022 оны 09 сарын 27

Больж үз,хүний өмнөөс зорчоогүй байх шүү. үхчих гээд чихэлдэх ямар шаардлага байхгүй.Бусдыг хүндэлж,бас бүрэн бүтэн техниктэй явж сурцгаа.

2  |  0
зочин.(66.181.160.110) 2022 оны 09 сарын 27

Өөрсдөө бүрэн бүтэн техниктэй анхаарал болгоомжтой дүрмээрээ явцгаалдаа

2  |  0
zzzzz(150.129.141.45) 2022 оны 09 сарын 27

khutsaad baigaarai , shoroon zam ch baikhgui shakham ued khumuus yawaad l , amidraad l baisan , khunii tuluu amidarch baigaa yu ,

2  |  0
Top