"Бэлтэс мөрөн" компани 2549 иргэнийг 45.3 тэрбум төгрөгөөр хохироожээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК иргэдийг хохироосон талаар ЦЕГ-аас мэдээлэл хүргэлээ. (2022.09.26)

Тус компани нь 2011 оноос сүү, сүүн бүтээгдэхүүн болон газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад, дараа нь мөнгө төвлөрүүлж, өсгөнө гэж иргэдийг хуурч эхэлсэн байна. 

Хэргийн шалгалтын талаар ЦЕГ-ын Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Л.Төгс-Ухаан "Шалгалтын явцад тус компанийн үйл ажиллагааг таслан зогсоож, компанийн удирдлага болох 8 хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорьсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

Тиймээс тус компани болон ажилтнуудын нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгө прокурорын зөвшөөрлөөр битүүмжилж хураан авсан. Хэргийг аравдугаар сард багтаан шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top