Резидентын шалгалтыг бүрэн цахимжууллаа

2022 оны 09 сарын 27

Резидентын шалгалтыг бүрэн цахимжууллаа.

Үндсэн мэргэшлийн сургалтын 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт есдүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Шалгалтыг танхимд цахим хэлбэрээр авсан бөгөөд шалгуулагч шалгалт дуусмагц өөрийн дүнг харж байгаа юм. Шалгалтын системийг нэвтрүүлснээр шалгалт ил тод, хүнээс хамааралгүй, шударга нээлттэй явагдаж, мэргэшлийн шалгалтад тэнцсэн дүнгийн мэдээлэл автоматаар бүртгэгдэх давуу тал бий болсон юм.

Тус шалгалтыг таблет төхөөрөмж ашиглан явуулсан бөгөөд шалгалтын өмнө техникийн саатал болон програм гацах асуудал гаргахгүй үүднээс мэдээллийн аюулгүй байдал, хөгжүүлэлтэд онцгой анхаарал хандуулан ажилласан.

Шалгалтын дүн төвийн www.hdc.gov.mn цахим хуудсанд шууд байршиж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top