Монгол үсчдийн анхааралд өртсөн "Estel" брэнд шинэ түүх эхлүүллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

 

Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт мастер үсчин Н.Алтаншагай өөрийн нэрэмжит үсчний тэмцээнээ анх удаагаа зохион байгууллаа. Уг тэмцээнд нийслэл, орон нутгаас нийт 220 гаруй мэргэжлийн үсчин ирж 22 төрөлд өөсрдийн авьяас чадвар, ур ухаанаа сорьсон юм. 

Урьд өмнө зохион байгуулагдаж байгаагүй өндөр чансаа бүхий энэхүү тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол улсад төдийгүй дэлхийд алдартай болж буй "Estel" брэнд ажиллажээ. 

 

 

Дэлхийн 24 улсад үйл ажиллагаагаа явуулдаг тус компани ургамлын гаралтай, бүх насныханд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ хэрэглэгчдэд хэдийнэ танил болсон. "Estel" брэндийн зүгээс тэмцээн болохоос өмнө оролцогчдыг чадавхжуулах бэлтгэл сургалт явуулжээ. 

Оролцогчид бүгд өнгийн хувцас хэрэглэлээр жигдэрч, тус брэндийн бүтээгдэхүүнээр брэндийн онцлогийг харуулсан гурван төрлийн өнгө гаргалтын техникийг харуулж, ур чадвараа сорьжээ. 

 

 

Урьд хожид байгаагүй өндөр зохион байгуулалт, шагналын сантай зохиогдсон тус тэмцээнээс нийт 22 төрөл, 88 байрт шилдэг оролцогч шалгаруулжээ.  Шилдгийн шилдэг 5 оролцогчид "Гран При" цом олгож, нийт 66 байрт шалгарсан оролцогчдод мөнгөн шагнал болон "Estel" брэндийн бүтээгдэхүүний дээжийг гардуулан өгч шагналын хур буулгалаа. 

 

 

"Estel" брэнд дан ганц мэргэжлийнхэнд бус, хувь хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн ч мөн үйлдвэрлэн гаргадаг. Гэрийн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой, элдэв харшил өгөхгүй, зөөлөн төрлийн будгууд болон хүүхдэд зориулагдсан бүтээгдэхүүнүүд ч тус брэндэд бий. 

Энэхүү тэмцээн зохион байгуулагдснаар үсчдийн ур чадвар дээшилж, цаашлаад дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцох үүд хаалга улам бүр нээгдэнэ хэмээн зохион байгуулагчид онцоллоо. 

 

ВИДЕО ҮЗЭХ 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэрэл(202.126.90.138) 2022 оны 09 сарын 27

үнэхээр үсчид маань мундаг бнааа

0  |  0
MGLzochin(202.126.88.93) 2022 оны 09 сарын 27

Улнууд та нар их бнаа тэмцээн мэмцээн зохиогоод манай баян дарга нарын уурыг хүргэвдээ улнуудаа Манай дарга нар цаанаа нэг сайхан шүү улс орноо цөлмөөд авилга албан тушаалд шунаал хайртай шүү та нартаа

0  |  0
к(202.179.25.6) 2022 оны 09 сарын 27

улныхны тэмцээн үү

0  |  0
Top