Т.Оюунжаргал: Сайд та мянга мянган үсчдээс уучлалт гуйх ёстой

Т.Давааням | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өчигдөр (2022.09.26) болсон хэлэлцүүлгийн үеэр эмзэг бүлгийн айл өрхийг "Улны айлууд" гэж нэрлэсэн нь түүнийг огцруулах шаардлага тавих хүртэл иргэдийг бухимдуулжээ. 

Улны иргэд хэмээн олон нийтийг доромжилж, түүгээр зогсохгүй ядуурлыг бууруулахын тулд "Иргэдэд үсчний мэргэжил эзэмшүүлж, үсчинд суудал түрээслүүлэн, тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх будаг, материалыг нь авч өгнө" хэмээн тохуурхсан түүний хариуцлагагүй гэхэд дэндүү хариуцлагүйгүй, ёс зүйгүй үйлдэлд үсчид ялангуяа маш олноороо дургүйцсээр байна. 

"Eco beauty" салоны захирал, үсчин Т.Оюунжаргал гэхэд "Үсчин мэргэжил Д.Сарангэрэл сайдын мэдэгдэж буйгаар их ядрахаараа хийдэг ажил юм шиг байна. Ядуу хүн хийдэг мэргэжил мэт харагдуулж болохгүй. Мянга мянган үсчин бий. Миний хувьд 19 жилийн турш үсчин хийсэн. Анх мундаг үсчдийн шалыг угааж, ажлаа эхлүүлж байсан. 17 жил татвар төлсөн байна. Зүгээр нэг үс янзлаад мөнгө олдог мэргэжил биш. Миний хувьд 400 сая төгрөгийг өөрийнхөө сургалт, хөгжилд зарцуулсан байх. Нэг удаа Европ руу яваад ирэхэд замын зардал хэд билээ. Өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг 1700 хүнтэй хаалттай группийн гишүүддээ заадаг. Бидний мэргэжлийг үнэгүйдүүлж болохгүй. Угаасаа нийгэмд муу сурдаг болохоор үсчин болсон гэх нийтлэг үзэгдэл байдаг. Маш их хичээл зүтгэлээр үсчин болдог. Д.Сарангэрэл сайд мянга мянган үсчингээс уучлалт гуйгаасай. Үсчин хүнд толгойгоо даатгадаг ийм сайхан мэргэжлийг үнэгүй мэт харагдуулж байгаад хамарсаж байна" гэжээ.

  

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Darwagaruudaa(66.181.161.74) 2022 оны 09 сарын 28

Za tegssen humuusdee ajiliin bagajiim egj gargana gesen bn tcaad utga n zew shu de teriig awj chadah chadahgui humuus bga shu de bolomjtoi. Doromjilloo gd hutcaad baihiin chadahgui nad meted n heregtei bishu darwagaruudaa

0  |  0
Иргэн(202.126.89.222) 2022 оны 09 сарын 28

Ядуу хун ус засаж болохгуй юу. Бага солиороорой.

0  |  0
Zochin(202.126.89.152) 2022 оны 09 сарын 28

Unendee zarim uschid busdiin useer toglodog !! Usee sain zasch surah heregtei

0  |  0
Zochin(202.21.108.208) 2022 оны 09 сарын 27

Дуулианаар гэж.даруухан бай. Зохиолч шүүдэрээр пиаоюр хийлгүүлснээр том тодорохгүй.ёстой үсчинээ л хий.

0  |  0
Za gutsoo(49.98.163.218) 2022 оны 09 сарын 27

Yadarsan hun uschin bolj bolohgui yu. Yadarsan hun aviyasgui yu.? Saran avhaitaigaa taarsan teneg u.

0  |  0
ug(202.55.188.93) 2022 оны 09 сарын 27

Үсчин болгон гадаад явах алба боломж байхгүй боломж муутай хүмүүс үс засаад сурвал ядаж гэр бүлийхнийхээ үс засаад сурвал тэдэнд хэрэгтэй дээ бүх зүйлийг өөлөх гээд байцгаах үум

0  |  0
Зочин(192.82.81.226) 2022 оны 09 сарын 27

Үсчингүүддээ уриалахад энэ солиотой Сарангэрэлийн үсийг битгий засаарай

1  |  0
иргэн(202.131.253.146) 2022 оны 09 сарын 27

Үс засна гэдэг нь зүгээр тайрч хайчлахын нэр биш, ГОО САЙХНЫ мэдрэмжтэй хүний хийдэг ажил. Үсчин хүн сэтгэцийн хувьд эв эрүүл байх ёстой. Хайч хутга бариад хүний толгой хүзүүнд хүрэх хүн шүү дээ, Сарангэрэлээ.

0  |  0
ЗОЧИН(150.129.143.85) 2022 оны 09 сарын 27

сайн үсчин нүдний гэм. хүний толгойны хоёр талыг ижилхэн тарьдаг болж сая үсчин гэдэг нэр зүүнэ. Заа тэгээд хувь хүний нүүр, зан \n төлөв байдалд нь тохируулж үс засч донж төрхийг бий болгодог үсчинг олоод ир гэвэл хүнд даалгавар. Магадгүй тэр үсчин болгохоор сайдын төлөвлөгөөнд орсон хүмүүсээс тийм авьас тодорч магад. Тодроосой билээ.

0  |  0
zochin(103.229.120.27) 2022 оны 09 сарын 27

Монголын үсчингүүд Сарангэрэл эмэгэний үсийг засахгүй байцгаая гэж уриалмаар байна!!!

0  |  0
зочин (202.9.47.48) 2022 оны 09 сарын 27

shuud okstor

0  |  0
MGLzochin(202.126.88.93) 2022 оны 09 сарын 27

Муу Ул чинь юу гэнэ вэ манай сайд эгч бол сайн хүн шүү улс орноо цөлмөдөг албан тушаалд дуртай улнуудтай харьцдаг хүн биш шүү

0  |  0
Гашуун үнэн(192.82.78.32) 2022 оны 09 сарын 27

ҮНЭН

0  |  0
Top