Дугаар хорооны иргэн Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандан, “Дайнаа зогсоо” хэмээн уриалсан бололтой. Энэ нь Ц.Элбэгдорж гэх иргэний үг болохоос Монгол Улсын байр суурь биш. Тиймээс хувь хүн хэнд, хаана юу гэж хэлэх нь өөрийнх нь хэрэг. Тэгээд ч В.Путин, В.Зеленский хоёр “Дайны хажуугаар дажин” гэдэг шиг Элбэгийн үгийг сонсоод сууна гэж юу байхав. Бидний үл мэдэх их гүрнүүдийн бодлого, чухам хэнийх нь зөв бурууг тунгаах эрх одоогоор алга.
Харин энэхүү мэдээллийн дараа “Тунгалаг тамир” киноны нэг хэсэг санаанд бууж мушийх аядав. Тус киноны дүр Нямаа өвгөн муу цахиур буугаа зүлгэж суухад Эрдэнэ ирнэ. Өвгөн “Энэ Петр алиалж явдаг сан, дуу муутай байна” гэхэд Эрдэнэ “Нутагт нь их дайн дэгдэж гэнэ” гэвэл өвгөн “Даанч миний муу огтор харыг сонирхоод байсан юм. Авбал авна биз дээ. Дайныхаа олзноосоо өгнө биз” хэмээн өндөлзөхөд Эрдэнэ “Орос Герман гэх дэлхийн хоёр том гүрэн дайтаж байхад таны энэ муу огтор хараар юугаа хийх юм” гэдэг дээ.
Үүн лугаа адил Ерөнхийлөгч асны маань уриалга Нямаа өвгөний “огтор хар” шиг л санагдахгүй юу. Дайныг хүсэх хэн байхав. Миний хувьд ч иргэн Ц.Элбэгдоржийг дэмжиж байна. Гагцхүү өнөөх л дотоодын инээдтэй улс төр цухалзаж байгаа нь мушийхад хүргэхгүй юу. Шуудхан хэлэхэд Ерөнхийлөгч асны уриалга гэхээсээ илүүтэй дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргээр давалгаалуулсан сенсааци төдий зүйл гэдгийг юу юунаас анзаарч болно.
Харин ч түүний уриалга гэх зүйл нь дайнаас үүдэн, хоёр талцаад буй иргэдийнхээ буруу зөрүү үзэл бодол дээр тос нэмэхээс үл хэтрэх аж. Эхнээсээ Орос, Украйны дайн бус Ц.Элбэгдоржийн хоёр талд гарчихаад цахим орчинд нүдэлцэж байна. Тэр дайныг эсэргүүцэх, эс эсэргүүцэхдээ бус үүнийг л хүссэн хэрэг. Анхнаасаа л өрнөж буй дайнаар далимдуулан, “олз” хайсан Ц.Элбэгдоржийн явуургүй улс төр гэдгийг мэдэж байгаа биз дээ.
Эртнээсээ л зодоон дунаас нэр хүндээ гаргаж ирдэг улстөрч байв даа. Цар тахлын үеэр Буянт-Ухаад цэцэгтэй тосуулж, тусгаарлалтын эмнэлэгт “Хонхны дуу”-тай захиалагт эргэлт авдаг шиг зүйл болж байгааг хэн ч ойлгоно. Үнэхээр В.Путин руу уриалга явуулсан бол чимээгүй л сууна биз дээ. Европын холбооны болон “Их 20”-ийн улсууд ч эртнээс анхаарал хандуулж, зарим талаас байр сууриа илэрхийлсээр байгаа дайн. Тэгэхээр дугаар хорооны иргэн Ц.Элбэгдорж дайныхаа олзноос хуваалцаарай.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 11 )
эсгий хийх газар энэ нохой хэрэггүй баймаар юм. өөрийгөө хэн гэж бодоов. энэ хүн украйнд очиж буудуулбал таарна
Эбийг шуналд хязгаар байхгүы..
Olnii anxaarald butsaj orox gej yadaj yavaa amitan tyyniig demjix irged baixgyi !!!
Зоригийн алуурчин тахалтай тарвага удахгүй үхнэ
энэ доор баагий чинь харин солиотой балай шахуу гар байна уу
Ээбээ жирийн иргэн биш ээ, дэлхийд данстай том улстөрч. Түүний энэ хэлсэн үг монголын заяанд эерэгээр нөлөөнө. Үүнийг тайлбарлах илүүц. Цаг үеэ мэдэрсэн гайхалтай хүчтэй үг хэлсэн. Гадаад дотоодгүй баярлалдаж байна лээ. Зөвхөн өө хайсан өлөн юмнууд Ээбээгээр дамжуулан өөрийгөө жоохон ч гэсэн өргөх гэсэн ядсан арга. Үнэхээр агуу ерөнхийлөгч байсныг одоо л хүмүүс ойлгож байгаа.
Ард түмэн гэдэг чинь “гуйлгачин хүн сүрэг” , бид тэдэнтэй харьцаж доошоо орохгүй гэж доромжилдог АН-ыг тараацгааяаа
Манаи улс даиныг дэмжээд бгаа гэсэн үг үү .Элбэгдорж даинаа зогсоо гэсэн дэмжиж бна. Орк чинь очиж баилдвал орос цэргүүд шиг олз хаиж дэлхии даяар ониг болох юм бндаа .
элбэгдорж зүгээр өмхий амаа хамхиад сууж байвал монгол улсад буян болно хогын алуурчинг үнэн бичжээ
Хөөрхөн бичиж кк
ene amaa tataasai aluurchin chuny