Сурагчид гамшгаас хамгаалах мэдлэгээ сорилоо

2022 оны 09 сарын 28

Онцгой байдлын албаны музейгаас нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг үйл ажиллагаатай танилцуулах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн  П.Лхагважав багштай 7в ангийн сурагчид музейн үйл ажиллагаатай танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллээ сорилоо.

Энэ үеэр танин мэдэхүйн болон Онцгой байдлын албаны талаар хөгжөөнт “Алтан хонх” тэмцээнийг зохион байгуулж, шалгарсан сурагчдыг шагнаж урамшуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top