ҮЙЛДВЭРЛЭГЧИД: Гурилын үнийг 50%-иар нэмэхээс аргагүй боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

Улаанбуудайн үнэ өссөн болон үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэний улмаас гурилын үнийг 50 хувиар нэмэх нөхцөл байдал үүсэж буй талаар үйлдвэрлэгчид мэдэгдлээ. (2022.09.28)


МОНГОЛЫН ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ
НЭГДСЭН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.МӨНХСҮРЭН:

Монгол Улсад нийт 70 орчим гурилын үйлдвэр бүртгэлтэй байдгаас 2021 оны байдлаар 12 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэтэл энэ тоо буурч, 2022 оны байдлаар найман гурилын үйлдвэр тогтвортой бус байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр үйлдвэр нь нийт 900 мянган тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадалтай бөгөөд 1000 орчим хүн ажиллаж байна.

Гурил үйлдвэрлэлийн талаар ярихын тулд эхлээд гол түүхий эд болох улаанбуудайн талаар тайлбарлая. 

Нэг тонн улаанбуудайны 75 хувь нь гурил, 25 хувь нь хивэг болдог. 75 хувийг эзэлж байгаа гурил дотор улаанбуудайны чанараас нь шалтгаалаад дээд, нэгдүгээр, хоёрдугаар гурил, хүүхдийн будаа гэсэн ангилалтайгаар бүтээгдэхүүнүүд гардаг. 

Манай улсын дотоодын зах зээл 340 мянган тонн улаанбуудай, 240-260 мянган тонн гурилын хэрэгцээ байдаг. Сүүлийн таван жилийн байдлаар гурилын үйлдвэрүүд түүхий эдийнхээ дотоодын хэрэгцээний 60-70 хувийг дотоодоосоо хангаж, 30-40 хувийг хөрш орноосоо импортоор худалдан авч байна. 

Өнгөрсөн онд бид улаанбуудайг нэг киллограмыг нь 700 төгрөгөөр худалдан авч, нэгдүгээр гурилыг 1100-1200 төгрөгөөр борлуулж байсан. Гэтэл энэ жил тариаланчид улаанбуудайн үнээ нэмж, нэг килограммыг нь 1200 төгрөгөөр нийлүүлж байна. 

Улаанбуудайн үнэ нэмэгдсэн шалтгаан нь үр, бордоо гэх мэттэй холбоотой. 

Тухайлбал, улаанбуудай тарьдаг үр  980 мянга байсан бол одоо 1,4 сая төгрөг болж, 15 хувиар нэмэгдсэн. Бордоо 1,8 сая байсан бол одоо 3,8 сая болж, 110 хувиар өссөн. Шатахуун 2190 төгрөг байсан бол одоо 3740 төгрөг болж,  40-50 хувиар өссөн. Мөн ургамал хамгааллын бодис болон бусад ажиллах хүчний зардал хоёр дахин өссөн.

Тиймээс газар тариалангийн холбооноос нэг тонн улаанбуудайн үнийг 1,2 сая төгрөг болгож тогтоолоо. Өнгөрсөн оныхтой харьцуулахад улаанбуудайн үнэ 71 хувиар өссөн гэсэн үг. Ингээд гурилын үнэ өсөх болсон нэгдүгээр шалтгаан нь голлох орц болох улаанбуудайн үнэ өссөнтэй холбоотой гэсэн үг. 

Хоёрдугаарт гурил боловсруулах үйлдвэрт ажиллах хүчний зардал 20 хувь, техник хэрэгсэл, урсгал зардлын өртөг мөн 20 хувиар нэмэгдсэн. Тэгэхээр бидний үйлдвэрлэлийн зардал 40 хувиар өссөн гэсэн үг.

Тиймээс гурилын үнийг 50 хувиар буюу тонныг нь 1,6-1,8 сая хүртэл нэмэгдэх нөхцөл үүссэнийг хэрэглэгчдэдээ албан ёсоор мэдэгдэж байна. Тодруулал, нэг кг гурил 1800 төгрөгөөр худалдаалагдана" гэлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ!
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(66.181.181.109) 2022 оны 09 сарын 28

Ковидын дараа бүгд яая гэж бхад болиочэээээнн

0  |  0
Boliioch(192.82.87.98) 2022 оны 09 сарын 28

Boliochee. Gazar tarialang zasgaas mash ih demjdehg shde. Yagd nemj bgam beeeee, arai ch dee

1  |  0
Буд(202.21.109.8) 2022 оны 09 сарын 28

Өмнөх сайд нь буухаа дуулмагц буудайны үнийг өсгөчихөөд явсан, чухал бизнес

1  |  1
Top