Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаан боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29

Онцгой байдлын байгууллагын стратеги төлөвлөгөө шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан ОБЕГ-ын дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлд өөрчлөлт орж, зөвлөлийн гишүүдийн анхдугаар хуралдаан боллоо.

 

 

Хурлаар зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцтай танилцан, Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийн эрхлэн гаргах журмын төслийг хэлэлцэн баталж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.

 

 

Онцгой байдлын байгууллагын үе, үеийн эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөл нь шинжлэх ухааны үндэслэлтэй гамшгаас хамгаалах бодлого боловсруулах, шийдвэр гаргах, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, Онцгой байдлын байгууллагын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлэх, энэ чиглэлээр гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top