Ядангаа хөөлье-Өнтэй өвөлжье аян амжилттай зохион байгуулагдаж байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Ядангаа хөөлье-Өнтэй өвөлжье аян Монгол улсын хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж байна.

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын тушаалаар иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилсан сэргийлэх, айл өрхийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд "ЯДАНГАА ХӨӨЛЬЕ-ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ" аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Уг аяны хүрээнд аймаг тус бүр ажлын хэсэг гарган зорилтот бүлгийн айл өрхийн гэр байшингийн дулаалга, зуух, яндан, ханан пийшингийн битүүмжийг шалгах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, яндангаа зөв хөөлөх чиглэлээр зөвлөн туслах үзлэг шалгалтыг хийн, аймгийн иргэдэд сурталчилгаа, ухуулга мэдээллийг цахим хуудас болон орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр түгээж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top