Боловсролын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран гэр бүлийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалтыг 2022 оны есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд цахим, танхимын хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
21 аймаг болон нийслэлийн 9 дүүргийн Насан туршийн боловсролын багш нар, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн мэргэжилтнүүд сургагч багшаар бэлтгэгдлээ.
Сургагч багш нар өсвөр үе, залуучууд, иргэдэд зориулсан 8 модулиар сургалтыг орон нутгийн түвшинд зохион байгуулна.
Сэтгэгдэл ( 0 )