Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг боллоо

2022 оны 09 сарын 30

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах” тухай А/59 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргааны байгууллагуудад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг есдүгээр сарын 28-30-нд зохион байгуулж буй.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг 100 аж ахуйн нэгжийн дунд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа А.Дашням, Хан-Уул дүүргийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Цэрэн, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат нар оролцсон юм.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулснаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх олон ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолж байв.
Тус үзлэгт 100 аж ахуйн нэгжийн 1250 ажилтан, алба хаагч, гамшгаас хамгаалах есөн алба, 10 мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн 35 тусгай зориулалтын техкник, багаж хэрэгсэлтэйгээр оролцлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top