ОХУ-аас ирсэн иргэд визээ сунгуулах хүсэлт гаргавал уян хатан хандана

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай.

Гэвч олон улсад үүсээд буй хямрал, зөрчилдөөн, дэлхий нийтийг хамарсан цар тахал, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр улс орнуудад томоохон сорилт болж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн ОХУ-ын иргэд нь Монгол Улсад хууль тогтоомжийн дагуу оршин суух хүсэлтийн баримт бичгийг бүрдүүлэн өгсөн тохиолдолд оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах зэрэг 56 хэлбэрээр оршин суух нөхцөл боломжоор хангах уян хатан зохицуулалтыг Гадаадын иргэн, харьяатын газар байгууллагын эрхлэх чиг үүргийнхээ хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ.

Иймд гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний түүх соёл, уламжлалт зан заншилыг сахин биелүүлэхийг хүслээ.

Хэрэв Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм.

Өнөөдрийн 14:00 цагийн мэдээллээр есдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд ОХУ-ын 748 иргэн Монгол Улсад байх хугацаагаа сунгуулж, 1221 иргэн оршин суух зөвшөөрөл авах, байх хугацаа сунгуулах талаар холбогдох газраас зөвлөгөө мэдээлэл авчээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zo(66.181.161.9) 2022 оны 10 сарын 01

Bituu dohtoi zolbinguud

0  |  1
Top