"Эрхэт Монгол групп" ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

НҮБ-аас анх 1990 онд ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ хүрэээнд жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг болсон билээ. 

Харин Монгол Улсын хувьд ахмадын баярыг 1992 оноос хойш тэмдэглэж ирсэн байдаг. 

Тэгвэл ахмадын баярын өдрийг угтаж өнөөдөр /2022.09.30/ "Эрхэт Монгол групп"-ийн удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Тус групп нь нийт 300 гаруй ажилтантай бөгөөд тэднээс ес нь тэтгэвэртээ гарсан ч эдүгээ ажиллаж байгаа ахмад настан аж. Тодруулбал, "Эрхэт Монгол" ХХК-ийн зөвлөх Э.Хархүү, Аж ахуй албаны дарга Ч.Мөнгөнтуул, зөвлөх Б.Цэрэнбалджид болон "Зиндаа Констракшн" ХХК-ийн барилгын инженер Ч.Магнай, "Суваг Ти Вт Найм" ХХК-ийн редактор Д.Батнягт, үйлчлэгч С.Туул, "Эрхэт Монгол Медиа групп" ХХК-ийн зөвлөх Ц.Оюунчимэг, "Зиндаа" сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг, "Хайрын хот" ХХК-ийн тогооч Х.Алтантуяа нарт хүндэтгэл үзүүлж, Ахмадын баярын мэнд хүргэлээ.  

Сонирхуулахад, өнөөдөр "ТВ8" телевизийн Мэдээний албаны редактор Д.Батнягт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан бол "Зиндаа" сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга, ахмад ажилтан Д.Оюунцэцэг МАН-ын 100 жилийн ойн медалиар шагнуулсан байна.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m.mandahaipoland.(195.191.163.11) 2022 оны 09 сарын 30

erxem duud bayar xurgie.

0  |  0
Top