Гол усны ослын дуудлага, хохирлыг буурууллаа

2022 оны 09 сарын 30

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын алба хаагчид, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Хүүхэд, Гэр бүл, залуучуудын газар хамтран хөдөлгөөнт болон завьт эргүүлийг зуны гурван сарын турш өдөр бүр зохион байгуулан ажиллалаа.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу гол, усны ослоос урьдчилан сэргийлэх "Анхаарахад л болно" нөлөөллийн хоёр сарын аяныг амжилттай зохион байгуулав. Түүнчлэн  "Мандал" даатгал компаниас эрсдэл бүхий хоёр газар хяналтын камер байршуулсан нь үр дүнгээ өгсөн юм. Цаашид ийм камер олон газар байршуулах нь зүйтэй гэдэгтэй албаныхан санал нэгдэв.

Эдгээр ажлын үр дүнд нийслэлийн хэмжээнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад гол усны ослын дуудлага 17.7, хохирол 3.7 хувиар буурсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top