Хүйтэрч эхлэхэд цонхоо дулаан байлгах 5 АРГА

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Өвлийн тэсгим хүйтэн цаг агаар эхлэх дөхөж буй. Харин та дулаахан бөгөөд тав тухтай гэрт сэрэхийг хүсэж байвал дараах мэдээлэлтэй танилцаарай


Цонх, хаалга хөлөрч байвал дулаан алдаж байна гэсэн үг  

Байшингийн дулаалга ямар төрлийн сууц гэдгээсээ хамаарч өөр өөр байна. Дулааны алдагдал багатай байшинд амьдарч байвал өөр хэрэг. Танай гэрээс дулаан алдагдаж байгаа эсэхийг мэдэхэд амархан. Орон сууц, байшингийн тань цонх, хаалга, хана хөлөрч байвал дулаан алдаж байна гэсэн үг. Вакум цонхны дулаан алдагдлыг бууруулахын тулд жийргэвч резинийг солих хэрэгтэй. Эсвэл цонхоо бүхлээр нь сольж сайжруулахаас өөр аргагүй юм.

Вакум цонх гурван давхар шилтэй байх хэрэгтэй

Монгол орны эрс тэрс уур амьсгалд вакум цонх гурван давхар шилтэй байх нь хамгийн тохиромжтой аж. Нартай өдөр цонхныхоо шилийг дулаалах талаас сайтар цэвэрлээд чийгтэй алчуураар арчсаны дараа усыг нь хатахаас өмнө дулаалаарай. Цонх, хананы булангийн зай завсрыг дулаалахад хэрэглэгдэх зүйлүүд болох хөвөн, порлоон, силикон зэрэг мэдээж хаа сайгүй бий.

Цэвэрлэгээ хийхгүй бол үр дүнгүй                                              

Цонхоо дулаан байлгахын тулд дотоод гадаргуу, тавцан, цонхны булангууд болон ханыг сайн угааж цэвэрлэн хатаах хэрэгтэй. Хатаахдаа спирт болон ацетоноор арчвал илүү үр дүнтэй. Мөн цонхныхоо дулаалгыг өдрийн 14:00-15:00-д буюу хамгийн дулаан үед хийгээрэй.

Түгжээний төмөр тэмдэгтэй бол гэр рүүгээ чиглүүл

Хаалга, цонхыг онгойлгоход түгжээний төмөр тэмдэгтэй байвал түүнийг гэр рүүгээ чиглүүл. Ингэснээр өвлийн горимд шилжиж, илүү сайн хаагдана.

Цантсан цонхыг цэвэрлэх хялбар аргууд

Цантсан цонх, толийг цэвэрлэх энгийн аргуудаас танилцуулъя. Хуурай даавуунд спирт шингээж арчвал цонхны цан хялбархан арилна. Цонхны цанг хурц ирмэгтэй зүйл, төмрөөр хусаж арилгаж болохгүй. Банкны карт ашиглан хусах нь цонхыг зурахгүй байх арга юм. Мөн сонин болон төмсний шүүс, хэрчсэн төмсөөр арчвал цонх цантахгүй.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzz(150.129.141.45) 2022 оны 09 сарын 30

shal khugiin yum bichikh yum

0  |  0
Top